Wednesday, February 3, 2016

Монгол ёс заншил уу эсвэл төөрөгдөл үү

Сар шинийн баяр дөхөж буй энэ үед Монголчуудын соёлд өөрчлөлт оруулсан шинэ хуучны алин болох нь үл мэдэгдэх сонирхолтой ёсны тухай бичмээр санагдав.
Шинийн нэгний өглөө, болон шинийн наймны өглөө, бас 1 дүгээр сарын 1 өдөр гэх мэтчилэн шинэ тоолол эхэлдэг энэ өдрүүдэд өглөөний нарыг уралдан харцгаах сонирхол их болжээ. Хэзээнээс ингэж ургах нарыг тосдог болсныг бүү мэд. Ямартай ч ойр хавийн хамгийн өндөр уул дээр гарч өглөөний нарнаас энерги авдаг юм шиг байгаан. Бүгд ямар ч замбараагүй архи, сүү, цагаан идээ, будаа зэрэг зүйлсийг харсан зүгрүүгээ цацаж хаяцгаах бөгөөд энэ өргөлийг хангай дэлхийдээ өргөж байгаа гэх авч үндсэн хэрэгтээ бусдын хувцас хунарыг бохирдуулах зэрэг хорлон сүйтгэх ажиллагаа болоод өнгөрдөг. Уулан дээр шавсан олон нар мандаж эхэлмэгц хамаг тэнхээгээрээ хашгирцгаах бөгөөд мэдрэл солиотой хүн шиг харагдацгаана. Арваадхан жилийн өмнө ийм зүйл огт болдоггүй байсан санагдана. Эсвэл миний амьдарч байсан нутагт энэ заншил түгээгүй байх. Нар харах эртний ёс байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Зарим зурхайч, лам нар бол эртний ёс гэж гөрдөцгөөдөг. Тэгвэл соёолонгийн хөлс долоодог моод хэзээнээс эхлэв. Би их багаасаа хурдан морь унасан бөгөөд бие жижигтэй байсан тул чамгүй олон жил унасан, олон ч наадам үзсэн хүн. Тэр үед хүн соёолонгийн тоосонд орох хиймортой байдаг гэх яриа дөнгөж гарч байлаа. Сүүлийн хэдэн жилд айрагдсан соёолонгийн хөлсөнд хүрнэ гэдэг нь алаан болсон үе. Авсан хөлсөө биедээ түрхэх эсвэл долоох зэрэг гаж үйлдлүүдийг хийнэ. За адуу бол хиймортой амьтан, манай Монголчууд хэдийнээс дээдэлж ирсэн бөгөөд улсын сүлдэндээ залсан зэргийг бодолцон үздэг байж болох юм. Харин бүүр сүүлийн үед бол түрүү бөхийн биед хүрч хөлсийг нь авч биедээ түрхэх долоох зэрэг гаж үйлдлүүд гарч ирэх нь энэ. Монголчуудын эрт дээр үеийн ёсон ийм мунхаг байсан юмуу орчин үеийн залуус нь ийм мунхаг болцымуу чөтгөр бүү мэд... Гэхдээ хүний шүтлэгийг буруутгах аргагүй, тэр хүн өөрөө чин сэтгэлээсээ сүсэглэж байгаа бол шүү дээ. 


Monday, February 1, 2016

Архи түүний түүх болон хэрэглээ, сархад хүртэх ёсон

Аливаа хүлээн авалтын үед ямар архи дарс хүртэж байгаагаа мэдэж байх, адаглаад үүх түүхээс нь гадарладаг байх нь илүүдэхгүй. Энэ талаар яриа өдөх хүн мэр сэр бий. Монголоор “архи” гэж нэрлэдэг гашуун усыг арабаар “арак”, туркээр “раки” гэх ба угтаа гарал нь нэг, чухам хэн нь хэнээсээ авч нэршүүлснийг тайлсан нь үгүй.
  Эртний дэлхийд чухам хэзээ, хэн гэгч, ямар зорилгоор архи бий болгосныг ч заасан, дурдсан археологийн ба түүх бичлэгийн олдвор хараахан олоогүй байна. Хүй нэгдлийн үед яадаг байсныг мэдэхгүй, лав боолт нийгэм үүсэхэд архи өргөн хэрэглэж найрлаж байсан тухай бичсэн нь зөндөө.
  Монголчуудын хувьд “Нууц товчоо”-ноос “бор дарс”-ны тухай бишгүй мэдээлэл авч болно. Өмнө нь байсан ч байх. Архийг гол төлөв жимснээс гарган авч байсан бол монголчууд сүүнээс гарган авч байснаараа ялгаатай. Гэтэл эртний Хятадад цагаан будаанаас маш хүчтэй тансаг архи гарган авч байсан нь эдүгээ хүртэл залгамжлагдаж ирсэн. Эртний хуанди нар “Моутай” хэмээх тансаг ундааг хэрэглэж байснаас хятад архины алдар суу түүхээ эхэлжээ. Гуйжоу мужийн “Моутайжин” хэмээх худгийн усаар нэрдэг энэ архи эдүгээ дэлхийн хамгийн сайхан умдааны нэг болжээ. Солонгост “сожу” хэмээх цагаан будааны архийг лав 5000 жил хэрэглэж байна. Цаашлаад Японы арлууд руу очвол цагаан будааны “саке” хэмээх тансаг умдаан бий. Өмнөшөө Вьетнамд ардын уламжлалт “гүглү” хэмээх архи нь олон төрлийн өвчнийг анагааж насыг уртасгадаг хэмээн тахигдаж, түүнийг нэрдэггүй айл өрх байхгүй, уудаггүй эр хүн гэж Вьетнамд үгүй юм.   Хэдийгээр исламын шашин архийг цээрлэдэг гэх боловч арабчуудын “арак” хэмээх гашуун эхүүн хүрэн ус хаа сайгүй гүйлгээтэй. Ингэний хоормогийг эмийн зорилгоор уух, төрийн хүлээн авалтад (залуу тэмээний бөхийг шарж зооглоно) тулгахгүйгээр хэрэглэх явдал бас буй. Арабын шейхууд дэлхийн хамгийн алдартай архи умдааныг захин авчруулж гэртээ тансагладаг бол арабын хотуудад хар зах дээр орос водка, шотланд вискийн далд бизнес цэцэглэж байна.   Эдүгээ манайханд өргөн тархсан архи умдааны талаар товчхон түүх өгүүлж, зөвлөгөө өгвөл: монголчууд 4000 жилийн түүхэндээ одоогийнх шиг ийм их архиар бялхаагүй. Манжийн дарлалд 200 жил явах үед манай ноёд хятад мэглүүний амтанд орж, харин харц ардууд тараг эсгэж нэрсэн бор дарсаа хүртэж явж. Ардын хувьсгалаас хойш монголчууд архи, архидахыг орос ах нараасаа сурч авчээ. 1930-аад онд монголчуудын гени орос водка, орос спиртэд нэвчиж эхлээд 1960-аад он гэхэд хэлбэршсэн. Водка-ны монгол хуулбар архинууд төрөл төрлөөрөө аймаг аймгаараа бий болж улсад оруулдаг орлогын хэмжээ ч тэр үед тогтсон.
  Архины дээд гэж юу болох тухай бидний төсөөлөл маань их сонин. “Цэвэр цагаан” гэж одоо ч ярьсаар, өнгөтэйг нь муу гэх. Монгол хүний биед архийг задалдаг гурван фермент байдаг нь дэлхийн дээд үзүүлэлт гэж анагаах ухаан тогтоожээ. Европынхонд тэр нь нэг юмуу, сайндаа л хоёр байдаг гэнэ. Ингэснээр монголчуудын архи даах (хордох) чадвар аль ч үндэстнээс давуу. Монгол хүн тусгай төрсөндөө бус байгаль цаг агаарын (хахир хатуу, хуурай, өндөрлөг) хүчин зүйл нь нөлөөлсөн хэрэг.
990 оны сүүлчээс монголчуудад танил болсон виски ч анхлан цагаан байсан гэдэг. Шотландчууд улаан буудайнаас гаргаж авсан архиа олон зуун жилээр хэрэглэж ирж. Гэтэл Америк тив нээгдэж тийшээ виски зөөвөрлөдөг болжээ. Тэр үед далбаат онгоцоор хэдэн сараар ч явдаг үе. Нэгэн аяллын дараа Америкт очоод торхоо нээтэл цагаан өнгө нь хүрэн болчихсон, амт нь ч сайжирсан байж. Торхыг бүтээхдээ холтсыг нь дотогш харуулснаас холтосны өнгө вискиндээ шингэж эдүгээгийн виски бий болжээ. Одоо хүн төрөлхтөн 200 гаруй төрлийн виски хэрэглэж байна. Уг нь Шотландаас үүсэлтэй, нийт Британи даяар тархаад, улмаар Ирланд, Америк (Кентукки бурбон), Канад, Энэтхэг, Япон, Тайланд гэхчлэн виски үйлдвэрлэл дэлхийгээр тархжээ.
  Англи, шотлант, ирландчууд үнэхээр архины үйлдвэрлэлийн нээлтээр дэлхийг хошуучилжээ. Арлын чийглэг, манантай орчинд далайн тээвэрчдэд зориулан виски, жин, арвайны стоут ундаа (хар пиво) гэхчлэн. Гэхдээ тэд эрүүл мэндийн зорилгоор тогтмол (өдөр бүр) хэрэглэж хэвшсэнээс бус орос, монголчууд шиг согтуурах зорилгыг гол болгоогүй. Ла Маншаар наашаа Европ тив рүү хил алхвал архины төрөл өөрчлөгдөж байна. Францын баруун, хойд нутгаар коньяк, брэнди, шампаан, уршаагаа вино, эдгээр нь францчуудын олон зууны уламжлалт идээ ундаа нь, мөн л эрүүл мэндийн зорилгоор өдөр бүр бага доозоор хэрэглэж ирсэн. Испанид вино, ликёр, Португалд портвейн, Италид вино, вермут (чинзано), Бельги, Герман, Холланд, Австрид нэлэнхүйдээ пиво, тэгснээ Чех хүрмэгц Европын архины бүсийн хагалбар залгаж байна. Чехэд пиво, Словакт вино, Унгарт вино, Балкан ба Кавказ тэр чигтээ вино, хойшоо Польш хүрмэгц водка, умаршаа Скандинавын хүйтэн нутагт водка, славянчууд бүгд водка, самагон гэхчлэн үүсэл ба хэрэглээний түүхийг дурдаж болно. Энэхүү дагналт дэлхийгээр нэг тарсан.
  Анхлан испаничууд Америкийн индиан нарт гашуун ус амсуулж согтоохын жаргал эдлүүлсэн нь “галт ус” хэмээн алдаршсан бол индиан нар хүн төрөлхтөнд тамхи гээч ид шидтэй утааг бэлэглэв. Оросын цагаан хаан газар зүйн их нээлтүүдээ хялбар үнээр хийж чадаагүй тул Төв Ази, Сибирь, Камчатка, Чукотка руу водкаг нэвтрүүлж тайгынхан ба талынхныг буулгаж авсан, энэ нь 150 жилийн цөхрөлтгүй хөдөлмөр юмсанжээ. Англичууд ч мөн ийм аргаар Энэтхэгийг авсан ба тэр их халуун, халууны элдэв өвчнийг өөрсдөө вискинийхээ ид шидээр гэтлэн давсан гэдэг.
  Албан ёсны шошго хаягтай архи, вино, пивоны тухайд “багадуулбал эм, ихдүүлбэл хор” гэдэг зарчмаар хэрэглэхийг гадныхан зөвлөх юм билээ. Гэхдээ бүр, өдөр болгон өдөр оройн хоолон дээрээ заавал хэрэглэж бай гэж зөвлөхийг нь яана. Виски нь бууны шархыг хүртэл эдгээдэг тухай бичсэн нь бий. Британийн ба дэлхийн нэртэй улс төрч В.Чөрчилль цэл залуугаасаа өдөр бүр виски ууж, навчин тамхи амнаасаа салгаагүй, гэтэл ганц ч удаа гимнастик хийж үзээгүй явсаар 90 хол давсан. Дэлхийд хамгийн урт насалсан нэгэн буурал Кавказын уулын тагт лав 120 жил вино ууж мөнхрөх дөхөж байв.   Виноны тухай энд тусгайлан яривал, ер нь улаан вино залуу нас, ид шид, гайхамшиг, эмчилгээний цогцыг агуулдаг гэж үзэж ирсэн. Хэрэв тохируулан хэрэглэвэл зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг багасгана гэж эрдэмтэд зөвлөж байна. Ихэнхи судлаачдын үзэж байгаагаар улаан вино нь дундаж насны хүмүүсийн (Гэхдээ эмэгтэй хүн өдөрт нэг хундага, эрэгтэй хүн өдөрт хоёр хундагаас илүүгүй улаан дарс ууж, хэмжээг нь хэтрүүлэхгүй байвал эм болно) зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх магадлалыг 30-50 хувиар багасгадаг байна.
  Улаан вино нь хүний биеийн даралт болон цусны эргэлтэнд маш сайн. Улаан дарсанд хүний сэтгэл санааг тайван, хэвийн байлгахад зайлшгvй шаардлагатай амин хүчлүүд хангалттай агуулагддагаас гадна 20 гаруй төрлийн ашигтай эрдэс бодис, амин дэмүүд бий. Эдгээрийн онцгойл­­бол хөгшрөлтийн про­цессийг удаашруулдаг, арьсны эрүүл төрхийг хадгалагч, биед агуулагддаг хорт бодисыг гадагш­луулагч зэрэг үйлчилгээтэй “Е” аминдэм чамгүй агуулагддаг байна.
  Зөгийн бал хутгаж гаагаар амталсан халуун улаан дарс ханиадны эсрэг гайхалтай сайн эм, европчууд өвөл вино халааж уугаад байдаг нь тохиолдлынх биш. Улаан дарсыг хооллох бүрдээ өдөр бүр тогтмол ууж заншвал бие махбодид дээд зэргийн ашигтай. Виноны хувьд маш учиртай хэрэглэх ёстой ба улааныг нь ихэвчлэн шарсан хайрсан хоолон дээр даруулга болгож уух, харин цагааныг нь загасны махтай уувал сайн. Харин японы далайн гаралтай хоолнууд дээр улаан ууж харагддаг нь тэр нь далайн загасны мах гэдэгтээ бус, түүхий загас гэдгээрээ тэгж байгаа хэрэг.
  Европ эртнээс усан үзмийн виног гоо сайхны бүтээгдэхүүн болгон ашигладаг байжээ. Вино­гоор нүүрний маск, нойтон жин тавихдаа арьсны үрчлээг арилгах, сэвх, батганы эсрэг эмчилгээнд хэрэглэдэг байна.
  Эрдэмтдийн тайлбарлаж байгаа­гаар усан үзмийн хуурай винонд альфагидроксилийн хүчил агуулагдаж байдаг аж. Жимсний хүчлийн альфагидроксилод залуу­­жуулах үйлчилгээ байдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч туршлагаар баталжээ
  Хятадууд хоолондоо олон төрлийн вино, пиво хольж амталдаг ба дорно дахиныхны хүнсний дэлгүүрүүдэд уух зориулалтаар бус хоол амтлах зориулалтын архи вино бишгүй нэг бий. Дорно дахинд (хятад, япон, солонгос) эрчүүд оройн хоолноосоо өмнө гайгүй сайн дөрөө чангалж аваад хоолоо зооглох нь шингэц талаасаа эм. Энэтхэгт эрчүүд оройн хоолноосоо цагийн өмнөөс мөс ус сода-гаар шингэлсэн виски шимж эхэлдэг гэхчлэн мэдэхэд илүүдэхгүй.   Ингэхэд архи дарсаар хэрхэн зочилж, зочлуулах вэ? Адаглаад архи дарсны зочлолд ялимгүй мөртлөө маш нарийн мэдрэмж хэрэгтэй гэдгээр эхлээд тайлбарлая.
 1) Жишээ нь вискийг зориулалтын стаканы ёроолоор, дөрөвний нэгээр, архи дарсыг хундаганы гуравны хоёр хүртэл хийнэ. Коньякийг зориулалтын хундаганд нь зөвхөн 25 граммыг хийнэ. Хатуу архийг хөргөж, улаан дарсыг тасалгааны температуртай уувал зохимжтой. Коньяк уухдаа хундагыг нь хоёр гарынхаа алгаар ээн бүлээсгэж, үнэрийг нь мэдэрч бага багаар шимж хүртдэг.
 2) Вискийг хуурайгаар нь шахах, эсвэл өөрөө хуурайгаар нь хүртэх нь ялангуяа англичууд, энэтхэгчүүдийн нүдийг бүлтийлгэх вий. Ерөнхийдөө вискиний зочилгоо хоёр тусдаа цар дээр хийгдэнэ. Нэг цар дээр зөвхөн вискитэй стаканууд өрөөстэй, хажууд нь савтай мөс бэлтгэх, нөгөө цар дээр өөр нэг үйлчлэгч цэвэр ус, сода ус тусгай шилэн колбонд хийж дагаж, зочин болгоноосоо юу нэмэхийг, хэдэн мөс хийхийг заавал асууж үйлчилнэ. Ингээд гурван тусдаа юм дагалдаж холигдох нь байна шүү дээ. Гэвч энэ бол үнэмлэхүй дагаж мөрдөх загвар биш, жишээ нь Шотландад вискиний коктейлийг маш олон төрлөөр, зөвхөн мөс, ус төдийхөн бус, улаан лоолийн шүүс, нимбэг, жинжер, вермут холих гэхчлэн төрлүүд нь арилж өгнө. Тэр бүхнээс суралцахад бас ч үгүй нэлээд цагаа зарцуулж таарна. Анхаарах нэг зүйл буй. Юу гэвэл Scotch Whisky болгоныг нэг янз гэж ойлгож үл болно. Англи нэр нь ч дотроо Whisky, Whiskey гээд хоёр янз байгаа. Дотроо нэрмэл (Distilled), холимог (Blended) гээд бас ялгаатай. Ялангуяа холимогийг (Blended) нь бол нэр хүндтэй тансаг зоог дээр бүр гаргалтгүй, хэрэв Та үнэхээр зочлоё гэвэл, нэр хүндэд чинь хэрэгтэй гэж үзвэл Single Malt Whiskey (заримдаа Irish) гэдгээр зочлох хэрэгтэй. Энэ төрлийн вискийг дэлхийн бараг дээд зэрэглэлийнх гэж үздэг юм билээ.
  3) Япон, солонгосчууд сакэ, сожү, пиво зэргээ зочиндоо аягалаад, хариуд нь аягаа тосч зочноороо аягалуулдаг заншилтай. Хятадад хундагаа хуурайлснаа илтгэж, тонгойлгож үзүүлдэг ёсон бий. Ер нь Хятадын “ганг бэй” хэмээх хундаганы үг бол хундагатайгаа хуурайлтал нь ууя гэсэн үг юм.
 4) Латин Америкийн хүлээн авалт дээр “текила” (Tequila) хэмээх мексик архийг (Jose Cuervo) давсаар даруулж уудаг нэг ёс бий. Хундаганы амсрыг усанд дүрж норгоод хуурай давсанд дүрвэл амсраар нь давс тогтдог. Дараа нь архиа хундагалаад зүсэм лимон ирмэгт нь зоосноор зочдод барьдаг. Зочлогч дараахи ёслолыг үлгэрлэнэ. Зүүн гараа зангидаад гартаа хуурай давс цацаж дээрээс нь лимоноо шахаж норгоно, хундаганы оронд зангидсан гараа мөргөж ерөөлийн үг хэлнэ, тэгээд давсаа долоож араас нь хундагатай архиа тамшаална. Кубын “Гавана клуб” хатуу архийг лимон, жинжерээр (нэг төрлийн гаазтай исгэлэн ундаа) даруулан хэрэглэж болно. Европын зарим улсын ёсонд шар айраг уухдаа давс түрхэж уух нь бас бий. Мөн л стакан буюу шилэн аягаа усанд угаагаад хуурай давсанд амсрыг дүрж, дараа нь шар айргаа хөөсрүүлэн аягалах жишээтэй.
  Нэгэн үед монголчууд орос ах нартайгаа хэт нүүр хагарч задгайрсан учраас гадаадынхныг архиар дэндүү их шахах донтой болчихсон. Зоогт оролцогчид ба зочдын сэтгэлийн хөөрлөөс үүдэн архины дэг зөрчигдөх тохиолдол бий. Хундага өргөөд заавал хундагаа хуурайлахыг бүү шаард. Хундагаа хоослох гэж гэдийхдээ сандлынхаа өндөр түшлэгийг мөргүүзэй. Архи дарс хундагалж байхад нь уух дургүйгээ илэрхийлэх, хундагаа зугтаалгах, эсвэл дуртай юм шиг хундагаа өгч тосч хийлгэх, сэржим өргөхийн аль алин нь зохимжгүй. Албан ёсны үг хэлж хундага өргөх хоёр мөч байдаг. Эсвэл зоогийн эхэнд үгээ хэлж хундагаа өргөөд, цааш чөлөөтэй ярилцах, эсвэл цай кофе ирмэгц коньяк барьж талархал илэрхийлэн хундага өргөж, ёслол өндөрлөснийг илтгэж болно.


Миний хувьд архитай тэмцэх цаг болжээ

Согтуу явахад нартай хорвоо ч харанхуй санагдана
(С.Есенин)

Сайхан хаягтай, ганган савтай дарс гэдэг бол гоо бэлхүүстэй, торгон нөмрөгтэй шулам гэсэн. Түүнд битгий хууртаарай
(М.Твен)

Би хуучин нийгмээс гурван зүйлийг халахыг хүсч байна.

1-рт дарлалыг хална

2-ртшуналыг хална

3-ртархийг хална тэгвэл юм бүхэн сайн сайхан болно.
(Достоевский)

Архи хэмээгч угаас ёсыг алдуулан ёрыг өрнүүлэхийн үндэс мөн.
(Д.Сүхбаатар)

Хүн яагаад архинд автагдаж байна вэ? Түүний шалтгааны уг сурвалж нь амьдралын тулалдаанд нугарсан сэтгэлийн ялагдал юм шүү.
(Ж.Лондон)

Согтуурна гэдэг галзуурахын тулд дасгал сургууль хийж байгаа хэрэг
(А.Франс)

Анхны хундагыг эрүүл мэндийн төлөө, хоёрдугаарыг нь зугаа цэнгэлийн төлөө, дараачийнхыг нь адгуус мал, албин шулмас болохын төлөө өргөдөг
(А.Л.Толстой)

Хүний гэрэлт авьяас руу архи дайрахдаа тун хорхойтой байдаг. Учир, нь авьяас гэдэг бол оюун ухааны амтат бал бурам юм шүү дээ.
(М.Горький)

Бид бие биенийхээ сайн сайхны төлөө хундага тулгаж байгаа юм бишээ, харин бие биенийгээ түргэн шиг устган тонилгохын төлөө хутга дүрж байгаа юм гэдгийг санагтун
(Б.Спок)

Tuesday, January 26, 2016

Бумерт учир бий

Өчигдөр орой 20 цагийн үед 1-р хороолол орчоод буцаж явлаа. Надад ямар машаан унаа байх биш явган хүн чинь ахынхаа машааныг гуйж унавшдээ. Замын хажууд такси барих гэж байгаа бололтой хөлнөөсөө толгой хүртэл амьтаны арьсаар хувцасласан хүүхэн гар өргөж байна. Би ч яахав шууд очоол зогслоо нөгөөдөх чинь шууд л сууж байна. Тольндоо харсан чинь арын суудалд зүгээр л гүнж суужийн, би гэдэг чинь ганц бие амьтан чинь бас л биеэ барьдын байгааздээ. Хаа хүрэх вэ? гээл асуулаа нөгөөх чинь 13-р хороолол гэжийна. За тэгээл замын түгжрэл гэж аймар очих газар хол бид 2-ч зөндөө л юм буу халлаа. Цаг агаар, шинэ жил, цагаан сар, халтиргаа гулгаа, хотын зохион байгуулалт, тэгээд бас жаахан дуу хөгжим нтр гээл бүхий л сэдвээр ярьлцлаа. Их л эелдэг сайхан охин байна, ер нь би тэр охинд бараг л дурлавшдээ.
Очих газар ч дөхөж байлаа тэгтэл нөгөө охин асууж байнаа: Эхнэртэй юу?
- Өө үгүй үгүй найз охин ч байхгүй гээл аваа хаясан (үнэн юм чинь)
Хүнтэй суух төлөвлөгөө нтр байхгүй юу? Оройтож байгаан биш үү? ядаж найзтай болооч? Нас хэдтэй вэ? гээл бараг л анкет бөглүүлэхнээ. Би бас дотроо бяцхан догдолцон аа тэгээл болох байлгүй заяаны хань зам дээр нтр гээл нөгөөхдөө хандрах маягтай. Бөхийн өргөөний гэрлэн дохион дээр зогсож байтал гэнэт миний муу санаа над дээр ирэх нь энээ. Ер нь энэ охин намайг яагаад ингэж сонирхов би чинь царай муутай, цалин багатай хүн харахад хүйтэн царайтай хүн шдээ. Унаж яваа Бумерт минь /BMW 525i/ учир байгаа юм байна гээд сэтгэл санаагаар жаахан унах маягтай болов. Тэгээл би нөгөө охинд хандаж хэлсэн заза би бол үнэнээ хэлсэн шүү ганц бие гэж, харин манай энэ эхнэр 2 хүүхэдтэй. Энэний дугаарыг авах бол салхины шилэн дээр байгаа, надад дугаараа өгөх бол одоо хэл гэсэн чинь нөгөө охин гэнэт хэлгүй болцон. Тэгээл хэлгүй хүнтэй чинь харьцах хэцүү байгаам чинь ядаж байтал арван гурвын буудал дээр яг ирж таараал нөгөөх чинь үсэрч шахуу буугаал бидний учрал хоёр тийш болсондоо.
Бид 3-ын хэнийх нь буруу ч байсын...https://www.youtube.com/watch?v=ErvgV4P6Fzc
Тэгээл сонсдогоо сонсоол харьсандоо...

англиар снов ватэр бол хаха

1. I need…. “Надад …хэрэгтэй” гэж хэлэхдээ
I need a new car. Надад шинэ машин хэрэгтэй.
I need a vacation. Надад амралт хэрэгтэй.
I need some advice. Надад зөвлөгөө хэрэгтэй.
I need a haircut. Би үсээ засуулах хэрэгтэй.
2. I hope…. “Би .. бодож байна” гэж хэлэхдээ
I hope it snows. Одоо цас орох байхаа (Би цас ороосой гэж хүсэж байна.)
I hope it’s OK with you. Чамд таалагдах байхаа
I hope you can make it. Чамайг чадна гэж бодож байна.
I hope my plane leaves on time. Миний нисэх онгоц цагтаа явах байхаа.
3. Can I…? “…. “би … болох уу” “… туслах уу” гэж хэлэхдээ
Can I help you? Би таньд туслах уу?
Can I give you a hand? Таньд тусалж болох уу?
Can I get you something? Таньд захих юм байна уу?
Can I take a message? Таны зурвасыг би бичээд авах уу?
4. Are you…? “Чи … ?” гэж ярилцагчынхаа байр байдлыг асуухдаа
Are you ready? Чи бэлэн үү?
Are you all right? Чи зүгээр үү?
Are you busy right now? Чи завгүй байна уу?
Are you free tomorrow afternoon? Чи маргааш үдээс хойш завтай юу?
5. I’ll (I will) …. “Би … тэгнэ.” гэж хэлэхдээ
I’ll have the New York cut. Би Нью-Иорк нэрийн стэйк авъя.
I’ll have a beer, please. Би пиво авъя..
I’ll have another cup of coffee. Би дахин нэг аяга кофе авъя.
I’ll have the special. Би өнөөдрийн тусгай цэсийг захиалъя.
6. I want… “Би … хүсэж байна.” гэж хэлэхдээ
I want more responsibility. Би илүү хариуцлагатай ажил хиймээр байна.
I want a position with more responsibility. Би илүү хариуцлагатай тушаалд очмоор байна.
I want a raise. Би цалингаа нэмүүлэхийг хүсэж байна.
I want it all. Би бүгдийг хүсэж байна.
7. Do you want…? “…Чи хүсэж байна уу?” гэж асуухдаа
Do you want some more coffee? Чи кофе нэмж уух уу?
Do you want anything at the store? Чамд дэлгүүрээс захих юм байна уу?
Do you want anything else? Чамд өөр хүсэх юм байна уу?
Do you want cream and sugar? Чи сүү юмуу чихэр хийлгэх үү?
8. I think…. “Би … бодож байна” гэж хэлэхдээ
I think so. Би тэгэж бодож байна.
I don’t think so. Би тэгэж бодохгүй байна.
I think not. Би тэгэж бодохгүй байна.
Don’t you think so? Чи тэгэж бодохгүй байна уу?
9. Do you think….? “Чи … бодож байна уу?” гэж асуухдаа
Do you think this looks OK? Чи энийг зүгээр гэж бодож байна уу?
Do you think this looks good on me? Энэ надад зохиж байна уу?
Do you think this goes with my dress? Энэ миний даашинзтай зохих уу, юу гэж бодож байна?
Do you think this color suits me? Энэ өнгө надад зохино гэж бодож байна уу?
10. I know… “Би … мэдэж байна.” гэж хэлэхдээ
I know what you mean. Чамайг юу гэж хэлснийг би ойлголоо.
I know what you want. Чамайг юу хүсэж байгааг би мэднэ.
I know how you feel. Чамайг юу мэдэрч байгааг ойлголоо.
I know what you’re thinking. Чиний юу бодож байгааг би мэднэ.
11. Do you know…? “Чи … мэдэх үү?” гэж асуухдаа
Do you know the recipe? Чи хийх жорыг нь мэдэх үү?
Do you know that woman? Чи тэр эмэгтэйг таних уу?
Do you know the story? Чи тэр түүхийг мэдэх үү?
Do you know the way? Чи очих замыг мэдэх үү?
12. I feel… “Би … мэдэрч байна.” гэж хэлэхдээ
I feel sick. Миний би хямраад байна.”
I feel sick to my stomach. Миний гэдэс өвдөөд байна.
I feel a little dizzy. Миний дотор бага зэрэг муухайраад байна.
I feel really tired. Би их ядарлаа.
13. Feel free… “Татгалзахгүй хэрэггүй … “ гэж хэлэхдээ
Feel free to call me if you have any questions. Чамд асуух зүйл байвал эргэлзэлгүй надруу залгаарай.
Feel free to give me a call if there are any problems. Асуудал гарвал хэзээ ч хамаагүй залгаарай.
Feel free to ask me if you have any questions. Асуулт байвал хэзээ ч асууж болно шүү.
Feel free to tell us if you want anything. Чамд хүсэх зүйл байвал бидэнд хэзээ ч хэлж болно.
14. I have… “Надад … байгаа” гэж хэлэхдээ
I have two sisters. Би хоёр эгчтэй. (Би хоёр охин дүүтэй)
I have an older sister and a younger sister. Би нэг эгчтэй, нэг охин дүүтэй.
I have two sisters, one older and one younger. Би хоёр эгч дүүтэй. Нэг нь эгч, нөгөө нь дүү.
I have two brothers. Би хоёр ахтай.
15. Have you…? “Чи … үзсэн үү” гэж асуухдаа
Have you ever been to Disneyland? Чи Диснейландад очиж байсан уу?
* have been to – (яваад ирэх, очиж үзэх)
Have you been to Paris? Парист очиж үзсэн үү?
Have you ever seen Picasso’s Three Dancers? Пикассогийн гурван бүжигчин зургыг харж байсан уу?
Have you ever listened to anything by Miles Davis? Майлс Дависын хөгжмөөс сонсож байсан уу?
16. I have to… “Би … хийх ёстой” гэж хэлэхдээ
I have to make a decision. Би шийдвэр гаргах ёстой.
* make a decision: (шийдэх)
I have to make a choice. Би сонголт хийх ёстой.
I have to make the deadline. Би хугацаандаа амжиж дуусгах ёстой.
I have to make more of a contribution to the project. Би энэ төсөлд илүү их хувь нэмрээ оруулах ёстой.
17. Have… “… тэгээрэй” гэж хэлэхдээ
Have a good time. Цагыг сайхан өнгөрүүлээрэй.
Have a nice time. Цагыг сайхан өнгөрүүлээрэй.
Have fun. Хөгжилтэй байгаарай.
Have a nice weekend. Амралтаа сайхан өнгөрүүлээрэй. (Weekend-Долоо хоногын сүүл)
18. This is….. “Энэ бол …. юм” гэж хэлэхдээ
This is for you. Энийг таньд зориулья.
This is for John. Энийг Жонд өгч байгаа юм.
This is for the picnic. Үүнийг зугаалганд зориулж байгаа юм.
This is for tonight’s dinner. Энийг өнөө оройн зоогонд зориулсан юм.
19. Is this….? “Энэ … үү?” гэж асуухдаа
Is this the report you were looking for? Энэ чиний хайж байсан тайлан мөн үү?
Is this what you were looking for? Энийг чи хайж байсан бил үү?
Is this what you wanted? Энийг чи хүсэж байгаагүй билүү?
Is this the sweater you knitted? Чиний нэхсэн цамц энэ үү?
20. That’s (That is)… “Тэр …” гэж хэлэхдээ
That’s right. Тиймээ
That’s true. Тэр тийм шүү.
That’s it. Тиймээ тэр зөв.
That’s wrong. Тэр буруу.
21. There’s (There is)…. “… хаана байгааг” хэлэхдээ
There’s some food in the refrigerator. Хөргөгчинд идэх юм бий шүү.
There’s some cake on the table. Ширээн дээр торт байгаа.
There’s none left. Юу ч үлдээгүй.
There’s more ice cream in the freezer. Хөргөгчинд дахиад мөхөөлдөс бий.
22. Is there….? “Хаана юу байгааг” асуухдаа
Is there a drugstore nearby? Ойролцоо эмийн сан бий юу?
Is there a bus stop around here? Энэ хавьд автобусны буудал байгаа болов уу?
Is there a direct flight to UB from London? Лондонгоос УБ хүрэх шууд нислэг бий юу?
Is there another exit? Өөр гарц байгаа юу?
23. Could you…? “Та … туслаач” гэж гуйхдаа
Could you do me a favor? Таниас нэг зүйл хүсэж болох уу?
Could you help me out? Та надад туслахгүй юу?
Could you get me another beer? Надад дахин нэг аяга пиво өгөөч.
Could you wrap this separately, please? Энийг тусад нь савлаад өгөөч.
24. You should… “Чи … тэгэх хэрэгтэй” гэж сургамж, заавар өгөхдөө
You should give her a call. Чи тэр бүсгүй руу залгасан дээр байхаа.
You should give her a chance. Чи тэр бүсгүйд боломж олгох хэрэгтэй.
You should tell her how you feel. Чи юу мэдэрч байгаагаа тэр бүсгүйд хэлсэн дээр байхаа.
You should finish your homework. Чи даалгавараа дуусгах хэрэгтэй.
25. Would you… “Чи … туслаач” гэж эелдэгээр гуйхдаа
Would you mail this letter for me? Энэ захиаг шуудангаар илгээж өгөөч.
Would you type this letter, please? Чи энэ захиаг шивээд өгөөч?
Would you please pass me the salt? Давс дөхүүлээд өгөөч.
Would you explain it to her? Тэр бүсгүйд энэ талаар тайлбарлаад өгөөч.
26. I’d like (I would like)…. “Би … авъя.” гэж хэлэхдээ
I’d like an ice cream. Би мөхөөлдөс авъя.
I’d like another drink. Дахин нэг аягыг авъя.
I’d like a slice of pizza, please. Пицца нэг зүсмийг өгөөч.
I’d like two tickets to the 9:30 show. 9 хагасын үзвэрийн 2 тасалбар өгөөч.
27. It’s (It is)… “Энэ … юм” гэж хэлэхдээ
It’s no problem. Энэ сүртэй асуудал биш.
It’s a difficult question. Энэ хэцүү асуулт байна.
It’s an emergency. Онцгой яаралтай нөхцөл үүслээ.
It’s a joke. Тоглосон юм.
28. Let… “Хамт хийцгээе.” гэж санал тавихдаа
Let’s take a break. Түр амарцгаая.
Let’s take a cab. Таксинд сууцгаая.
Let’s eat out tonight. Өнөөдөр орой гадуур хооллоё.
Let’s set a date. Хугацаагаа тохирцгооё.
29. It takes … “Үүнд … шаардлагатай” гэж хэлэхдээ
It takes a lot of hard work. Маш их хичээхгүй бол энэ бүтэхгүй.
It takes a lot of courage. Энийг хийхэд их зоригтой байх хэрэгтэй.
It takes guts and determination. Үүнд эр зориг, шийдэмгий байдал хэрэгтэй.
30. It looks like… “… шиг байна.” гэж хэлэхдээ
It looks like it’s going to rain. Бороо орох юм шиг байна.
It looks like it‘s going to pop. Энэ одоо л бүтэх юм шиг байна.
It looks like the house is falling apart. Энэ байр одоо яг нурах юм шиг харагдаж байна.
It looks like spring is arriving earlier this year. Энэ жил эрт хавар болох юм шиг байна.
31. What’s….? “… юу бэ” гэж асуухдаа
What’s your number? Чиний утасны дугаар хэд бэ?
What’s your name? Чамайг хэн гэдэг вэ?
What’s your address? Чиний хаяг юу вэ?
32. What a ….! “Ямар … юм бэ” гэж хэлэхдээ
What a mess! Ямар заваан юм бэ!
What a shame! Ямар ичмээр юм бэ!
What a joke! Ямар инээдтэй юм бэ!
What a surprise! Хөөх, ямар гайхалтай юм бэ!
33. What do you ….? “Чи юу … байна?” гэж харилцагчийнхаа бодлыг асуухдаа
What do you want to do? Чи юу хийхийг хүсэж байна?
What do you want to know? Чи юу мэдэхийг хүсэж байна?
What do you plan to do? Чи ямар төлөвлөгөөтэй байна?
What do you suggest we do? Чинийхээр бид юу хийх хэрэгтэй вэ?
34. How’s….? “….ямар байна?” Хүн ямар байгааг асуухдаа
How’s your brother doing? Ах чинь сайн уу?
How’s your father doing? Аав чинь сайн уу?
How’s Mary doing? Мэри сайн сайн уу?
How’s she now? Тэр эмэгтэй одоо юу хийж байна?
35. How do you…? “… яах вэ?” гэж асуухдаа
How do you open this door? Энэ хаалгыг яаж онгойлгодог вэ?
How do you do this? Энийг яаж хийх ёстой вэ?
How do you work this? Энийг яаж ажиллуулдаг вэ?
How do you get there? Тийшээ яаж очих вэ?
36. How about..? “… тэгэх үү?” гэж санал болгохдоо
How about a beer? Пиво уух уу?
How about another piece of cake? Дахин нэг зүсэм корт идэх үү?
How about lunch? Үдийн цайнд орох уу?
How about some eggs this morning? Өнөөдөр өглөөний цайнд өндөг ямар вэ?
37. How come…? “Ер нь .. яагаад?” гэж асуухдаа
How come you’re not going to the party? Чи яагаад үдэшлэгт явахгүй байгаа юм бэ?
How come you can’t go? Яагаад явж чадахгүй гэж?
How come you never write? Яагаад чи ганц ч удаа захиа бичдэггүй юм бэ?
How come it’s not working? Яагаад энэ ажиллахгүй байгаа юм бэ?
38. How long…? “Хэр удаан … вэ?” гэж зарцуулах цагыг асуухдаа
How long does it take to get there? Тэнд хүрэхэд хэр удах вэ?
How long does it take by bus? Автобусаар явахад хэр удах вэ?
How long does it take on foot? Алхаад явахад хэр удаан явах бол?
39. Why don’t you…? “…. тэгэх үү?” гэж санал болгох, санал тавихдаа
Why don’t you come along? Чи ч гэсэн хамт явахгүй юм уу?
Why don’t you join us? Бидэнтэй хамт хийхгүй юм уу?
Why don’t you sit down? Чи суухгүй юм уу?
Why don’t you take a break? Бага зэрэг амсхийвэл ямар вэ?
40. Thanks for… “… баярлалаа” гэж хэлэхдээ
Thanks for everything. Хийсэн бүхэнд чинь баярлалаа
Thanks for all the help. Тусалсанд баярлалаа
Thanks for the encouragement. Урам өгсөнд баярлалаа
Thanks for the advice. Зөвлөгөө өгсөнд баярлалаа
41. Take… “…тэгээрэй.” гэж хэлэхдээ
Take it easy. Сайн яваарай.
Take care. Болгоомжтой яваарай. Сайн яваарай
Take your time. Тааваараа хийгээрэй.
Take a chance. Завшааныг ашиглаарай. Азандаа найдаарай
42. Tell…. “… хэлж өгөөч” гэж хэлэхдээ
Tell her I’ll stop by around 7. Түүнд 7 цагын үед намайг ирнэ гэж хэлээрэй
Tell her I’ll call her when I get home. Намайг гэртээ очоод залгана гэж түүнд дамжуулаарай.
Tell him I said hello. Миний мэндийг дамжуулаарай.
Tell Jane I bought a ticket for her. Жэйний тасалбарыг авчихсан гэж түүнд дамжуулаарай.
43. See you… “… –т уулзая” гэж хэлэхдээ
See you on Saturday. Хагас сайнд уулзая
See you at 8. 8 цагт уулзая
See you next week. Ирэх долоо хоногт уулзая
See you tomorrow. Маргааш уулзая
44. This sounds…. “…. гэж бодож байна” гэж хэлэхдээ
This sounds interesting. Сонирхолтой санагдаж байна.
This sounds good. Давгүй юм шиг байна.
This sounds exciting. Их сонирхолтой байхаа.
This sounds scary. Аймаар санагдаж байна.
45. Do you mind…? “… гэвэл зүгээр үү?” гэж зөвшөөрөл авахдаа
Do you mind? Таньд зүгээр үү? Дургүйцэхгүй биздээ?
Don’t you mind? Таньд зүгээр үү? Дургүйцэхгүй биздээ
Don’t you care? Таньд зүгээр үү? Таньд хамаагүй юу?
Do you care? Зүгээр үү?
46. Are you sure…? “… баараггүй биз дээ?” гэж асуухдаа
Are you sure? Итгэлтэй байна уу?
Are you certain? Баталгаатай биздээ?
Are you positive? Баараггүй биздээ? (Чи зөвшөөрч байна уу?)
Are you serious? Нээрээ юу? Үнэн үү?
47. I’m worried about… “…. –д санаа зовж байна” гэж түгшсэн байдлаа илэрхийлэхдээ
I’m worried about Susan. Би Сусанд санаа зовж байна.
I’m worried about you. Би чамд санаа зовж байна.
I’m worried about the kids. Би хүүхдүүдэд санаа зовж байна.
I’m worried about our younger generation today. Би өнөөгийн залууст санаа зовж явдаг.
48. be going to… “… хийх гэж байна” гэж хэлэхдээ
I’m going to study harder next year. Ирэх жил арай илүү хичээж сурнаа.
I’m going to quit my job. Би ажлаасаа гарах бодолтой байгаа.
I’m going to take a long vacation this summer. Энэ зун их урт амрая гэж бодож байна.
49. I’m sorry… “… уучлаарай” гэж хэлэхдээ
I’m sorry about what I said. Тийм зүйл хэлсэнд уучлаарай.
I’m sorry about what I‘ve done. Их төвөг удсанд уучлаарай.
I’m sorry I got upset. Уурласныг минь уучлаарай.
50. I wonder… “… болов уу?” гэж лавтай биш үедээ таамаглахдаа.
I wonder if he’ll call. Тэр хүн утсаар ярих болов уу?
I wonder if he wants to come. Тэр хүн ирэхийг хүсэх болов уу?
I wonder if we should invite Carl. Би Карлыг заавал урих ёстой юу?
I wonder if it will be sunny this weekend. Энэ долоо хоногын эцсээр нартай байх болов уу?
51. I hate… “…-нд дургүй.” гэж хэлэхдээ
I hate spinach. Би бууцайнд дургүй.
I hate crowds. Би хүн бужигнасан газар байх дургүй.
I hate that song. Би тэр дуунд дургүй.
I hate this weather. Би ийм цаг агаарт дургүй.
52. I wish… “… хүсье” гэж хэлэхдээ
I wish you luck. Чамд аз хийморь хүсье.
I wish you every success. Амжилтанд хүрэхийг ерөөе.
I wish you all the happiness in the world. Хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсье.
I wish you all the best. Чамд хамгийн сайн сайхныг хүсье.
53. I guess… “… гэж бодож байна.” нотлох боломжгүй үед таамаглахдаа
I guess you’re right. Чиний зөв гэж бодож байна.
I guess it is OK. Энэ зүгээр байх гэж бодож байна.
I guess it would be all right. Зүгээр байх гэж бодож байна.
I guess it doesn’t matter. Энэ асуудал биш гэж бодож байна.
54. May I …? “… болох уу?” гэж зөвшөөрөл эрэхдээ
May I sit here? Энд сууж болох уу?
May I help you? Би таньд туслах уу?
May I speak to Larry, please? Би Ларритай ярьж болох уу?
May I have another piece of pie? Дахин нэг жигнэмэг идэж болох уу?
55. I’m glad… “… баяртай байна” гэж хэлэхдээ
I’m glad to hear that. Сайхан мэдээ байна.
I’m glad to be here. Би энд байгаадаа баяртай байна.
I’m glad to meet you. Чамтай уулзсандаа баяртай байна.
I’m glad to see you’re all right. Чамайг сайн байгааг хараад баяртай байна.
56. I heard… “… сураг сонссон” гэж хэлэхдээ
I heard you’re moving. Би чамайг нүүх гэж байгаа гэж сонссон.
I heard you won. Би чамайг ялсан гэж сонссон.
I heard Jim got the promotion. Жимийг тушаал дэвшсэн гэж сонссон.
I heard Kate and Richard are getting married. Кэйт, Ричард хоёрыг гэрлэнэ гэж сонслоо.
57. I’m afraid…. “…. айж байна” гэж хэлэхдээ
I’m afraid of flying. Би онгоцонд суухаас айдаг
I’m afraid of the dark. Би харанхуй газраас байдаг.
I’m afraid of height. Би өндрөөс айдаг.
I’m not afraid of him. Би түүнээс айхгүй байна.
58. Shall I….? “…. туслах уу?” гэж хэлэхдээ
Shall I open the window? Цонх онгойлгох уу?
Shall I get the door? Би хаалга онгойлгох уу?
Shall I answer the phone? Би утас авчих уу?
Shall I take a message? Чи зурвас үлдээх үү?
59. …, isn’t it? “… тийм биз?” гэж хэлэхдээ
This is our pen, isn’t it? Энэ чиний үзэг, тийм үү?
You’re a student, aren’t you? Чи оюутан биздээ, тийм үү?
We’re next, aren’t we? Бид дараагийнх нь, тийм үү?
She’s from Canada, Isn’t she? Тэр Канадагийнх биздээ, тийм үү?
60. Please…. (Хүнд хүсэлт тавихдаа)
Please forgive me. Намайг уучлаарай.
Please accept my apology. Миний уучлалыг хүлээж аваарай.
Please come with me. Та надтай хамт яваач.
Please don’t tell anyone. Битгий хүнд хэлээрэй.
61. Be… Be- үйл үгийн тушаах хэлбэр бөгөөд “Хий” гэсэн утгаар хэлнэ
Be careful. Болгоомжтой
Be quiet. Чимээгүй бай
Be reasonable. Ухаалаг бай
Be practical. Амьдралтай юм бодож бай (Хэтэрхий ургуулан бодоод байлгүй)
62. Here…. ойрхон зүйлийг илэрхийлэх “энэ” гэсэн хэллэг
Here you are. Май энэ байна.
Here it is. За энэ байна.
Here she comes. Тэр эмэгтэй ирж байна.
Here we go again. За дахин эхлэе.
63. Because… “Яагаад гэвэл…“
Because I like it. Учир нь би үүнд дуртай.
Because It’s Sunday. Бүтэн сайн өдөр болохоор тэр.
Because It’s required. Яагаад гэвэл энийг шаардсан юм.
Because that’s just the way it is. Яагаад гэвэл хорвоо тийм л байдаг.
64. Don’t …… “… битгий хий” гэж хэлэхдээ
Don’t jump to conclusions. Битгий шууд дүгнээрэй.
Don’t panic. Битгий сандраарай.
Don’t worry about it. Тэр талаар санаа зовох хэрэггүй.
Don’t mention it. Зүгээрээ.
65. You’d better… “… тэр нь дээр байх” гэж хэлэхдээ
You’d better hurry. Чи яарсан нь дээр байх.
You’d better watch out. Болгоомжтой байсан нь дээр байх.
You’d better apologize. Чи уучлал гуйсан дээр байхаа.
You’d better be careful. Болгоомжтой байсан нь дээр дээ.
66. You must… “…хийх ёстой.”
You mustn’t (must not) disturb her. Чи түүнд товог удах хэрэггүй.
You mustn’t wake her up. Чи түүнийг сэрээх хэрэггүй.
You mustn’t be late. Чи хоцорч болохгүй шүү.
You mustn’t forget. Мартаж болохгүй шүү.
67. You mean…? “Өөрөөр хэлбэл … гэсэн үг үү?” гэж асуухдаа
You mean you didn’t accept the offer? Чи тэр саналыг хүлээж авахгүй гэсэн үг үү?
You mean it’s impossible? Боломжгүй гэсэн үг үү?
You mean you’re not going? Явахгүй гэж байгаа юм уу?
You mean it’s true? Энэ үнэн гэж үү?
68. I’d (I would) rather…. “…-илүүтэй …ийг сонгож байна” гэж хэлэхдээ
I’d rather stay home tonight. Аль нь дээр вэ гэвэл, өнөөдөр орой гэртээ байхыг хүсэж байна.
I’d rather eat out. Гадуур хооллосон нь дээр байх гэж бодож байна.
I’d rather go bowling. Боулинг тоглохоор явсан нь дээр байхаа.
I’d rather do something else. Ямар нэг өөр зүйл хийхийг хүсэж байна.
69. I used to…. “Урьд нь … байсан” гэж хэлэхдээ
I used to be a high-school teacher. Би өмнө нь дунд сургуулийн багш байсан.
I used to be a fan of hers. Би өмнө нь түүний шүтэн бишрэгч байсан.
I used to be a baseball player. Би урьд нь бэйсболын тамирчин байсан.
There used to be a market on the corner. Тэр газарт өмнө нь зах байсан.
70. It seems…. “… гэж бодож байна” гэж хэлэхдээ
It doesn’t make any difference to me. Надад ялгаа байхгүй ээ.
It makes sense. Ийм байж болох л юм.
It doesn’t make any sense. Яавч ийм байж таарахгүй.
It makes a good meal. Энэ амттай байна.
72. Is it all right…? “~зүгээр үү?” гэж зөвшөөрөл эрэхдээ
Is it all right to use phone? Утсаар чинь ярьж болох уу?
Is it all right to let the cat out? Муурыг гадаа гаргаж болох уу?
Is it all right to mention it to Tony? Тонид хэлж болох уу?
Is it all right to use this glass? Энэ аягыг хэрэглэж болох уу?
73. That’s (that is) what… “Энэ яг … байна” гэж хэлэхдээ
That’s what I was thinking. Миний бодож байсан зүйл яг мөн байна.
That’s what we have to do. Энэ бидний хийх ёстой зүйл.
That’s what I was afraid of. Миний айж байсан зүйл энэ байна.
That’s what I call modern art. Энийг л би орчин үеийн урлаг гэдэг.
74. There’s (there is) nothing….. “… юу ч байхгүй” гэж хэлэхдээ
There’s nothing to do. Ямар ч хийх ажил алга.
There’s nothing to be afraid of. Ямарч айх юм алга.
There’s nothing to worry about. Санаа зовох юм юу ч алга.
There’s nothing to drink. Уух юм юу ч алга.
75. There’s (there is) no… “…. байх боломжгүй, болохгүй” гэж хэлэхдээ
There’s no way I’m going to finish it on time. Би үүнийг заасан хугацаандаа дуусгаж амжихгүй нь.
There’s no way now that we’ll get a reservation. Одоо захиалга өгөх нь боломжгүй зүйл.
There’s no chance that you’ll be able to make it. Чи үүнийг цагтаа дуусгах боломж харагдахгүй байна.
There’s no possibility that you’ll change your mind. Чи бодлоо өөрчлөх бодолгүй байна.
76. No wonder… “мэдээжийн хэрэг” (Хэтрүүлэг биш) гэж хэлэхдээ
No wonder she got angry. Тэр эмэгтэйн уурлах нь мэдээж.
No wonder. Тэгж л таарна. (Гайхах зүйл алга)
No wonder he quit. Түүний больсон нь мэдээжийн хэрэг.
No wonder you’re upset. Чиний гайхах нь мэдээжийн хэрэг.
77. Which~better…. “Тэр нь .. ~илүү” хоёр зүйлээс нэг сонголтыг нь асуухдаа
Which do you like better, the red or the blue one? Улаан, цэнхэр хоёрын алинд нь дуртай вэ?
Which do you like better, spring or fall? Намар, хаврын алинд нь дуртай вэ?
Which do you speak better, English or French? Англи хэл, франц хэлний алинд нь илүү сайн бэ?
Which does he play better, tennis or basketball? Тэр теннис, сагсны алийг нь сайн тоглодог вэ?
78 Why not….? “… хийхгүй юм уу” гэж хэлэхдээ
Why not give her a call? Тэр эмэгтэй рүү залгавал яасан юм бэ?
Why not give it a try? Оролдоод үзвэл ямар вэ?
Why not give it a chance? Нэг удаа боломж олговол ямар вэ?
Why not give yourself more time? Өөртөө арай илүү цаг зарцуулвал ямар вэ?
79. What if….? “…. ямар вэ?” гэж гэр бүлийн уур амьсгалд харилцагчаасаа асуухдаа
What if we put this table next to the chair? Энэ ширээг сандлын хажууд тавьбал ямар бэ?
What if we get rid of this old desk? Энэ хуучин ширээг гаргавал ямар вэ?
What if we take an earlier bus? Арай эрт хөдлөх автобусанд суувал ямар уу?
80. What else… “Түүнээс өөр …” гэж асуухдаа
What else happened? Өөр юу болоод өнгөрсөн бэ?
What else is new? Өөр шинэ зүйл байна уу?
What else is there? Өөр юу байна?
What else is available? Үүнээс өөр ашиглах боломжтой зүйл юу байна?
81. What makes you….? “Ямар учраас … вэ?” гэж шалтгааныг асуухдаа
What makes you so sure? Яагаад ингэж итгэлтэй байгаа юм бэ?
What makes you so sure about that? Яагаад үүнд ингэж их итгэлтэй байгаа юм бэ?
What makes you so positive? Яагаад ийм итгэлтэй байна вэ?
What makes you so cheerful? Ямар учраас ийм их баяртай байна вэ?
82. What~ is…… “~бол … юм” гэж хэлэхдээ
What you need is a nice long vacation. Чамд хэрэгтэй зүйл бол уртхан сайхан амралт.
What you need is more information. Чамд хэрэгтэй зүйл бол илүү их мэдээлэл.
What you need is better management. Чамд хэрэгтэй зүйл бол сайн менежмент.
What you need is a good hot bath. Чамд хэрэгтэй зүйл бол сайхан халуун устай ванн.
83. Whatever…. “….юу ч байсан” гэж хэлэхдээ
Whatever you decide is OK with me. Ямар ч шийдвэр гаргасан миний хувьд зүгээрээ.
Whatever you think is best. Таны бодол юу ч байсан шилдэг нь байх болно.
Whatever you do is all right with me. Таныг юу ч хийсэн надад зүгээрээ.
Whatever you want to do is OK with me. Та юу ч хийхийг хүссэн байсан би зүгээр.
84. Whenever… “ .. хэзээ ч болно” гэж хэлэхдээ
Whenever you want to go is fine with me. Та хэдийд ч явахыг хүссэн надад зүгээрээ.
Whenever you come is OK with me. Та хэзээ ч ирсэн надад зүгээрээ.
Whenever he wants to meet is all right with me. Тэр надтай хэзээ ч уулзахыг хүссэн надад зүгээр.
Whenever you did it would be fine with me. Чи хэзээ ч хийж гүйцэтгэсэн бай надад зүгээр.
85. When…. “…тэр үед” гэж цаг үеийг хэлэхдээ
When I was a child, things were different. Намайг бага байхад байдал өөр байсан.
When I was in Spain, the weather was great. Намайг Испанид байхад цаг агаар сайхан байсан.
When my mother was young, she lived in Ohio. Ээж залуудаа Охиа мужид амьдардаг байсан.
When he was in high school, he was one heck of an athlete. Тэр дунд сургуульд байхдаа мундаг тамирчин байсан.
86. No matter…. “хичнээн… хийсэн ч”
No matter how hard I study, I don’t seem to improve. Хичнээн шаргуу хичээлээ давтсан ч дээрдэхгүй байна.
No matter how hard I work, it’s never appreciated. Хичнээн мэрийж ажилласан ч хэзээ ч үнэлдэггүй.
No matter how late she goes to bed, she’s always up early the next morning. Тэр эмэгтэй хичнээн оройтож унтсан ч маргааш өглөө нь дандаа эрт босдог.
No matter how much I feed the dog, he still wants more. Тэр нохойг хичнээн хооллосон ч дахиад идэхийг хүсдэг.
87. While… “… хийх зуур” гэж хэлэхдээ
While you were out, Bill stopped by. Чамайг гадуур явах хооронд Билл ороод гарсан.
While I was working on the computer, there was a power failure. Намайг компьютер дээр ажиллах хооронд тог тасарсан.
While she was a student in England, she met her future husband. Тэр эмэгтэй Англид сурч байхдаа ирээдүйн нөхөртэйгээ уулзсан.
While they were away on vacation, someone broke into the house. Тэднийг амарч байх хооронд гэрт нь хулгай орсон.
88. If…. “хэрэв… бол” гэж байдлыг таамаглан хэлэхдээ
If it rains, we’ll just have to reschedule it. Хэрэв бороо орвол төлөвлөгөө дахин хийгдэх болно.
If you get lost, just give us a call. Хэрэв замаасаа төөрвөл бидэн рүү залгаарай.
If she doesn’t come soon, we’ll just have to leave without her. Хэрэв тэр одоо ирэхгүй бол бид түүнийг орхиод хөдлөнө.
If you really want to improve, you’ll have to practice more. Чи сайжрахыг хүсэж байвал илүү их давтах ёстой.
89. Even if… “Хэдий … тэгсэн ч” гэж хэлэхдээ
Even if it rains, we’re still going. Бороо орох байсан ч бид явна.
Even if we rush, we’re still going to miss the beginning. Бид түргэвчилсэн ч, эхлэлийг нь үзэж чадахгүй.
Even if I wash this, I don’t think it’ll get clean. Энийг угаасан ч цэвэрхэн болно гэж бодохгүй байна.
Even if we work overtime, we still won’t get it done today. Бид илүү цагаар ажилласан ч өнөөдөр дуусгаж чадахгүй.
90. The best ~ is …. “Хамгийн шилдэг нь… юм” гэж таалагдсан зүйлээ хэлэхдээ
The best day for me is Thursday. Миний хамгийн сайн өдөр Пүрэв гараг.
The best man for the job is Todd. Энэ ажилд хамгийн сайн тохирох хүн бол Тодд.
The best medicine for a cold is plenty of rest. Ханиадны хамгийн сайн эм бол сайхан амрах.
The best place for ribs is Buffalo Bill’s. Үхрийн хавирга сайн бэлддэг газар бол Буффало Билл.
91. So~that…. “Болоод … ингэлээ” шалтгаан, үр дагаварыг хэлэхдээ
He was so happy that he bought everybody a drink. Тэр баярласандаа хүн бүрийг ундаагаар дайллаа.
He was so angry that he threw the book at her. Тэр уурласандаа болоод түүн рүү ном шидэв.
Dad was so excited that he forgot to call Mom and tell the good news. Аав хэт баярласандаа ээжрүү залгахаа мартчихжээ.
I was so tired that I almost fell asleep at the wheel. Би ядарснаасаа болж жолоон дээрээ унтах шахлаа.
92. too ~ to ….. “~учраас … болохгүй” гэж хэлэхдээ
He is too small to play football. Тэр хэтэрхий жижигхэн тул хөл бөмбөгт тохирохгүй.
She’ too young to be seeing that kind of movie. Тэр дэндүү балчир учир ийм кино үзэж болохгүй.
He’s too sick to make it to the conference. Тэр их өвдсөнөөс болоод хуралд оролцож чадаагүй.
They’re too busy to help us with it right now. Тэд их завгүй болохоор бидэнд шууд тусалж чадахгүй.
93. as ~ as … “~тай адилхан” гэж харьцуулж хэлэхдээ
She’s as quiet as a mouse. Тэр үнэхээр чимээгүй. (Хулгана шиг)
He’s as big as a house. Тэр үнэхээр байшин шиг л том.
Bill is every bit as capable as Jack. Билл Жекээс аль ч талаараа илүү чадварлаг.
You’ve been as busy as a bee lately. Чи ойрдоо их завгүй байх шив. (Зөгий шиг)
94. It’s (It is)~to… “~хийх нь … тийм.” гэж хэлэхдээ
It’s safer to send checks by registered mail. Чекийг баталгаат шуудангаар явуулах нь найдвартай.
It’s faster and easier to send it by fax. Факсаар явуулах нь илүү хурдан, хялбар.
It’s not so easy to do. Хийнэ гэдэг тийм амархан зүйл биш.
It’s not so hard to get in touch with him in the evening. Орой түүнрүү залгах тийм хэцүү биш.
95. It’s (It is) ~but… “Энэ бол … гэхдээ…” гэж хэлэхдээ
It’s true, but I still cant’ believe it. Тэр үнэн боловч би одоо хүртэл итгэж чадахгүй байна.
It’s nice, but i’m afraid it’s a little too expensive. Тэр сайн боловч хэтэрхий үнэтэй юм.
It’s free, but there must be some strings attached. Энэ үнэгүй боловч нэмэлт нөхцөлтэй байж магадгүй.
It’s pretty good, but I think you can do better. Энэ их сайн болсон байна, гэхдээ би чамайг үүнээс илүү чадна гэж бодож байна.
96. Not only ~ but also… “A –аас гадна B ч гэсэн ..”
Not only the city but the surrounding suburbs experienced flooding. Тэр хотоос гадна ойролцоох бүсүүд үеэрт автсан.
Not only Maria but Juan also came from Denmark. Мариагаас гадна Жуан ч мөн Даниас ирсэн.
Not only mathematics but English is a required subject too. Математикаас гадна Англи хэл ч гэсэн заавал үзэх хичээл юм.
Not only you, everybody in the building has to vacate temporarily. Чамаас гадна тэр байшинд байгаа бүх хүн байшингаас гарахгүй бол болохгүй.
97. All~ is…. “~ бүх зүйл … юм” гэж нөхцөл байдлыг хэлэхдээ
All you can do now is wait. Одоо чамд хүлээхээс өөр хийж чадах зүйл байхгүй.
All I can think about is my upcoming vacation. Би удахгүй болох амралтаас өөр юм бодохгүй байна.
All we can do now is just sit and wait. Бидэнд хүлээгээд суухаас өөр чадах юм алга.
All I did yesterday was lie around and watch TV. Өчигдөр надад зурагт үзэхээс өөр хийх юм байгаагүй.
98. The more ~ , the more…. “~ хийх тусам, …. юм” харьцуулж онцгойлж хэлэхдээ
The more I think about it, the more confused I get. Үүний тухай бодох тусам улам эргэлзээд байна.
The more you think about it, the more nervous you’re going to get. Үүний тухай бодох тусам улам цухалдаад байна.
The more he tried to explain, the more suspicious she got. Тэрнийг тайлбарлах тусам эмэгтэй улам сэрдэх болов.
The more she drank, the more talkative she became. Тэр эмэгтэй уух тусмаа үг яриа нь олширов.
99. Now that…. “За, одоо …” гэж цаг болсон тухай хэлэхдээ
Now that all my children have grown up, I have a lot of free time. Одоо хүүхдүүд бүгд том болсон болохоор цаг зав сайтай болсон.
Now that everyone’s here, why don’t we start? Одоо бүгдээрээ цугларсан болохоор эхлэх үү?
Now that Bill has graduated, he’ll be working for a trading company. Одоо Билл сургуулиа төгссөн болохоор худалдааны компанид ажиллах болно.
Now that you’ve quit your job, what are you going to do next? Одоо чи ажлаасаа гарсан болохоор, цаашдаа юу хийх гэж байна?
100. Once… “Нэг тэгвэл … тэгнэ” гэж хэлэхдээ
Once you lose someone’s trust, it’s really hard to get it back. Нэг итгэл алдвал буцаах үнэхээр хэцүү.
Once he makes up his mind to do something, he does it. Тэр нэг л хийнэ гэвэл хийдэг.
Once you open that window, you’ll never be able to close it. Тэр цонхыг нэг л нээвэл, дахиж хэзээ ч хаах боломжгүй.
Once I start eating potato chips, it’s hard for me to stop. Би чипс нэг л идэж эхэлбэл зогсох чаддаггүй.

Monday, January 25, 2016

Унгас

Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргье. Уйдхаараа хүн юу эсийг хийхэв тэгээд нээх түгээмэл бичигддэггүй сэдэв болох унгасны тухай бичхээр боллоо. Юун түрүүнд түүний дуу болон үр дүнгүүдийн талаар товчхон бичие.  Унгасны дууны дээд үзүүлэлтийг тэнгэрийн нүргээн гэх бөгөөд маш хүчтэй базалж өвдсөн эсвэл гэдэс дүүрсэн үед гарах дуун юм. Энэ тохиолдолд шүүстэй гарах магадлал 90% айлын нооль болон олон нийтийн газар энэ дууг гаргасан хүн байж болох хамгийн тэнэг байдалд орно. Луугийн хүржигнээн гэх нэг төрлийн дуу бас бий тэр нь ихэвчлэн гаазтай ундаа ихээр хэрэглэсэн эсвэл халуун юм ойчиж ууснаас үүдэлтэй. Гарах үр дүн нь тийм ч хортой биш гэхдээ цэцэг шиг үнэртэхгүй. Хамгийн доод төвшний дууг шумуулны эцсийн амьсгал гэх бөгөөд хэнд ч үл сонсдоно. Гарах үр дүн нь аймшигтай хорон, шумуул үхэхдээ үхэр буугаа тавьдаг гэж ойлгож болно үнэрний тухай бодоход л аймшигтай. Бид бүхний түгээмэл унгадаг газар бол ор юм. Хостойгоо хөнжилдөө унтаж байхдаа унгасан унгасыг хайрын сэвшээ гэх бөгөөд энэ нь нэг төрлийн зөөлөн салхи тансаг үнэр юм. Найзуудтайгаа хамт явж байгаад унгасан тохиолдолд хамгийн ойрын хүнийг золиосолсноор жижкэн маргаан болоод дуусна. Хоолны ширээний ард унгасан хүнийг гурав хоног мацаг бариулж торговол зохилтой. Эцэст нь хэлхэд унгас бол байдаг л зүйл.
Өөдрөг хөгжилтэй хүмүүс амархан эдгэрдэг, урт насалдаг гэж Амбруаз Паре хэлсэн байдаг шүү байнга хөгжилдөж байгаарай залуусаа. 

Блог нээсэн нь

Бичвэр дугаар 1.
Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе нтр гэхгүй юу хаха. Хэн ч уншихгүйг нь мэдсээр байж хий дэмий блог нээж яадаг байнаа гэж боджийн уу. Би нь олон олон хэнд ч хэрэггүй зүйлсийн талаар хий дэмий зөндөө сараачих дуртай хөөн. Бичих газар олдвол бичжил байдаг авч хүнд хэрэгтэй зүйл нэгээхнийг бичээгүй билээ.Тэмдэглэлийн дэвтэр, номны хавтас, ширээ, хана, гараа хугалчаад гибсэн дээр хүртэл бичиж үзсэн боловч бичсэн зүйлсээ хурааж хуримтлуулж чадаагүй бөгөөд ой муутайн улмаас юу бичиж байснаа ер санадаггүй гэж байгаан. Иймээс өөртөө зориулан блог нээх нь энэ. Ширээн дээр Нацагаа ахын ном байсан учир Хуучинхүү хэмээн нэрийдэв. Заз блог нээх болсон шалтгаанаа ийнхүү тайлбарлав. Хайртай хамтлагийнхаа зургаар блогоо чимнээ